Онцлох мэдээ: 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар манай орны зарим  гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нимгэрч, мөсний нягт багасаж, мөс хэврэгшиж байгаа тул  цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-03-01

Өчигдөр өдөр ихэнх нутгаар олон жилийн дунджаар 3-р сарын сүүлээр ажиглагддаг дулаан өдөр боллоо

2021 оны 02 дугаар сарын 19ий 08 цагаас 2021 оны 02 дугаар сарын 20ы 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Баян-Өлгийн баруун, Хөвсгөлийн баруун хойд, Дорнодын зүүн хэсгээр 0.0-1.0 мм цас орсноос хамгийн их нь Баян-Өлгийн Даянд 1.0 мм, Хөвсгөлийн Цагааннуур 0.9 мм, Дорнодын Халхголд 0.5 мм, бусад хэсгээр 0.0-0.3 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Завхан, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Баян-Өлгийн баруун хэсэг, Ховд, Архангайн өмнөд хэсэг, Увс, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1-22 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Цагааннуур 22 см, Сэлэнгийн Бугантад 21 см, Завханы Баян-Уул, Сэлэнгийн Хүдэрт 17 см, Сүхбаатарын Асгатад 16 см, Завханы Цагаанчулуут Сүхбаатар аймгийн Сүхбаатарт 15 см, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Увсын Давст, Завханы Яруу, Сүхбаатарын Түмэнцогт, Дарьгангад 14 см, Эрдэнэцагаанд 13 см, бусад хэсгээр 1-12 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Температур их: Өчигдөр өдөр Увс нуурын хотгороор -12...-18 градус, Завхан голын эх, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз,  Халх голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар -1...-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар +11...+16 градус, бусад нутгаар +1...+8 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө нутгийн баруун хагаст өмнөх шөнөөс 1-14 градусаар дулаарч, нутгийн зүүн хагаст 1-9 градусаар хүйтэрч Увс нуурын хотгороор -20...-28 градус Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар +6...-4 градус, бусад нутгаар -5...-11 градус хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-19 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоорӨнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгин, Багануур, Тэрэлж орчмоор -13...-15 градус, бусад хэсгээр -7....-9 градус, өдөртөө +1...+3 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/03/06

8 цаг

-13 8
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/03/06

0 32
O
CF
Үүлшинэ

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store